Ханжоу хот /burged61.mn/. Өнөөдөр "Ханжоу-2023" Азийн 19 дүгээр наадмын боксын тэмцээн "HZ Gymnasium" ордонд 8 дахь өдрөө үргэлжилж, өдрийн 14.00 цагаас эмэгтэйчүүдийн 50 кг жинд О.Есүгэн, БНХАУ-ын тамирчин, дэлхийн аварга Ву Юү /Wu Yu/-тэй халз тулалдаж, 5:0-ээр ялагдан Азийн наадмын хүрэл медаль хүртэхээр боллоо.
Гэрэл зургийг Ч.Ганболд /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/
Хятадын тамирчин 2023 оны дэлхийн аварга /New Delhi, India/ Ву Юү /28 настай/, манай тамирчин ОУХМ О.Есүгэн /22 настай/-г гурван үеийн турш оновчтой цохилтоор илүүрхэж /нийлбэр: 26-30, 25-30, 25-30, 25-30, 27-30/ хожлоо.