Ханжоу хот /burged61.mn/. Өнөөдөр "Ханжоу-2023" Азийн 19 дүгээр наадмын боксын тэмцээн "HZ Gymnasium" ордонд 8 дахь өдрөө үргэлжилж, өдрийн 15 цаг 15 минутаас эмэгтэйчүүдийн 66 кг жинд М.Цэцэгдарь, Казахстаны тамирчин Богданова Наталия-тай хүч үзэж хожигдлоо.
Манай залуу /20 настай/ тамирчин М.Цэцэгдарь, Казахстаны тамирчин Б.Наталия-д 5:0 /28-29, 28-29% 27-30, 27-30, 28-29/-ээр хожигдож тэмцээнээ дуусгалаа.
Өнөөдөр орой Монголын тамирчдаас 2 эмэгтэй /57 кг-д М.Намуун, 60 кг-д Т.Номин-Эрдэнэ/, 1 эрэгтэй /гавьяат тамирчин Б.Чинзориг 63,5 кг-д/ тамирчин өрсөлдөнө.
Гэрэл зургийг Ч.Ганболд /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/