Ханжоу хот /burged61.mn/. Өнөөдөр БНХАУ-ын Ханжоу хотын Е спортын төвийн FOP Area талбайд Монгол Улсын Е спортын DOTA2 төрлийн баг тамирчид Киргизстаны багтай медалын төлөө өрсөлдөж 2-0-ээр ялалт байгуулж хүрэл медалийн болзол хангалаа.
Гэрэл зургийг Э.Харцага /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/
Маргааш орой 19.00 цагт FOP Area талбайд БНХАУ-ын шигшээ багтай, Монголын шигшээ баг Азийн 19 дүгээр зуны наадмын аваргын алтан медалийн төлөө өрсөлдөнө.
Мэдээллийг дэмжигч: Макс групп