Ханжоу хот /burged61.mn/ "Ханжоу-2022" Азийн 19 дүгээр наадмын 9 дэх өдөр Монголын баг тамирчдаас Ханжоу хотын XSL Gymnasium KUR Gilam ордонд болж буй кураш бөхийн тэмцээнний эмэгтэйчүүдийн 70 кг жинд барилдсан Цогт-Очирын Батцэцэг хүрэл медаль хүртээд байна.
Тэрбээр медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын бөх Ан Есэүл/AN Yeseul/-ийг ялж Азийн 19 дүгээр наадмын хүрэл медаль хүртсэн нь Монгол Улсын багийн 7 дахь хүрэл медалийн эзэн болж байгаа юм.
Гэрэл зургийг Ч.Ганбат /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/
Мэдээллийг дэмжигч: Макс групп