Монгол Улс 62 жилийн тэртээх энэ өдөр НҮБ-ын Бүрэн эрхт гишүүн болж байв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр-Эдийн засаг Нийгэм Танин мэдэхүй
Огноо
Унших
20 минут 4 секунд

Монгол Улс 62 жилийн тэртээх энэ өдөр НҮБ-ын Бүрэн эрхт гишүүн болж байв

Олон улсын хууль, эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, нийгмийн асуудлууд болон хүний эрхийн талаар хамтран ажиллах зорилго бүхий Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-д Монгол Улс гишүүнээр элссэн 62 жилийн түүхт ой өнөөдөр тохиож байна.

Их Чингис хааны 8 зууны тэртээ байгуулсан Их Монгол Улсын гал голомт болж Ази тивийн цээжинд оршиж ирсэн Ардчилсан Монгол Улсыг дэлхий дахин албан ёсоор хүлээн зөвшөөрч, НҮБ-ын гишүүн, Бүрэн Эрхт Тусгаар улсаар тунхагласан 62 жилийн өмнөх түүхэн үйл явдлыг өнөөгийн монголчууд эргэн дурсах учиртай.

Өнөөдрөөс яг 62 жилийн өмнө 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр АНУ дахь НҮБ-ын Хурлын танхимын индрээс Бүгд Найрамдах Монгол Ард Улс хэмээн царгисан баргил хоолойгоор дэлхий дахинд зарлан тунхагласан хүн бол Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч, проффессор, дипломатч, БНМАУ-ын Гадаад явдлын яамны орлогч сайд Дондогийн Цэвэгмид агсан билээ.

Хожим нь Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэн ач холбогдлыг ГХЯ-ны сайд асан Ц.Гомбосүрэн: “Монгол Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш гол тэмцсэн асуудал бол тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх байлаа. Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх гэж 25 жил болсон. Харин ЗХУ-аас 1921 онд Ардын Засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн. 1924 оны 11 дүгээр сарын 26-нд дэлхий дахинд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласан юм. Харин 1924 оны 5 дугаар сард байгуулсан Орос, Хятадын харилцааны зарчмын тухай гэрээнд Монгол бол Хятадын салшгүй хэсэг гэж бичсэн байдаг. Уг гэрээ 1946 он хүртэл хүчин төгөлдөр байлаа. Тэгэхээр ЗХУ, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь олон улсын эрх зүйн үүднээс үзэхэд албан ёсны гэдэг нь тодорхой биш байлаа. Харин Дэлхийн II дайны дараа 1945 онд дэлхий дахины байдал өөр болсон. Монгол Улс НҮБ-д элсэж тусгаар тогтнолоо дэлхийн хэмжээнд баталгаажуулна гэдэг үнэхээр чухал үйл явдал байсан” хэмээн дүгнэж хэлсэн юм.

Түүхийн баримтыг сөхвөл, 1961 оны энэхүү хуралдаанд оролцохоор Монголын Улсаас Гадаад явдлын яамны орлогч сайд Д.Цэвэгмид тэргүүтэй Б.Жаргалсайхан, Б.Дашцэрэн, Б.Ванчиндорж нарын төлөөлөгчид алсын АНУ-ыг зорьсон юм.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 16 дугаар чуулганы 1043 дахь Бүгд хурлаар гаргасан 1630 дахь тогтоолд: 1961 оны 10 дугаар сарын 25-нд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхийг шийдсэн “Аюулгүйн зөвлөл”-ийн зөвлөмжийг хүлээн авч, мөн БНМАУ-ын гишүүнээр элсэхийг хүссэн өргөдлийг харгалзан үзсэний үндсэн дээр БНМАУ-ыг НҮБ-ын гишүүн болохыг зөвшөөрөв гэжээ. Ийнхүү Монгол Улсын болон дээр дурдсан улстөрч, дипломатуудын уйгагүй хичээл зүтгэл үр дүнд хүрч өнөөгийн туурга тусгаар бүрэн эрхт улсыг тунхагласан түүхтэй.

Монгол Улс 15 жилийн турш уйгагүй санал хүргүүлсний дүнд НҮБ-ын 101 дэх Бүрэн эрхт гишүүн улс болсон энэ түүхэн үйл явдлыг өнөөгийн Монгол Улсын иргэн бүр дурсан санаж байх ёстой.

Дэлхийн II дайны дараа НҮБ дэлхийд шинэ дэглэм тогтоож, хүчний харилцааг зохицуулахад хамгийн чухал нөлөөтэй байгууллага болсон. Иймд Монгол Улс дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөж, олон улсын харилцаанд идэвхтэй оролцоход НҮБ-д элсэн орох зайлшгүй шаардлагатай болсон юм6

Үүнийг монголчууд соргогоор мэдэрч НҮБ-д гишүүнээр элсэх зорилт тавьсан боловч тухайн үеийн хоёр том үзэл суртлын сөргөлдөөний улмаас уг хүсэл, зорилт биелэгдэхгүй ийнхүү 15 жил дуншсан байдаг.

Манай улс анх 1946 онд НҮБ-д элсэх өргөдлөө өгснөөс хойш 1947,1948,1949, 1952, 1955, 1956, 1957 онуудад өргөдлөө дахин дахин дэвшүүлж байжээ. Монгол Улсыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэх асуудлыг 1946-1961 оны хооронд Ерөнхий Ассемблейн чуулганаар нийтдээ 13 удаа ямар нэг хэлбэрээр хэлэлцсэн байдаг.

Ташрамд, мартах аргагүй нэгэн гэгээн түүхийг дурсахад, Далайн чанад дахь их гүрэн Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотноо байрлах НҮБ-ын төв байранд одоогоос 62 жилийн тэртээ буюу 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болсон Ерөнхий Ассемблейн чуулганаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын алтан соёмбот далбаа мандаж Бүрэн Эрхт Тусгаар улс гэдгээ тунхаглан зарлахад чуулганы ажиглагчийн суудлаас Ази төрхтэй нэгэн эр нүдэндээ баярын нулимстай гүн хүндэтгэлтэй харж суусан билээ.

Нэгэн жарны өмнөх түүхэн энэ үйл явдлыг хөндлөнгөөс харсан хүн бол Дилов хутагтын Монгол газар төрсөн 5 дахь хойд дүрээр 5 настайдаа тодорч, Монгол туургатан даяар нэрээ мөнхөлсөн Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Башлуугийн Жамсранжав байсан юм.

Монголч эрдэмтэн Хангины Гомбожав: “Богдын Засгийн газарт Дилов хутагт хамгийн өндөр цол хэргэмтэй лам байсны хувьд өөрийн цаг үеийн ээдрээтэй ажил хэрэгт татагдан орсон. Тэрбээр ахмад үеэр зогсохгүй залуу үеийнхний итгэл хүндлэлийг хүлээж чаддаг хүн байсан юм” гэж онцолсон байдаг.

Дондогийн Цэвэгмидийн хүү Монгол Улсын Төрийн шагналт уран барималч Ц.Амгалан: “Дилов хутагт нулимс унагаж суусан юм гэнэ лээ. Аав харин уулзсан тухайгаа ердөө ярьж байгаагүй. Бодвол үзэл суртлын хүнд хэцүү үед ярьж болдоггүй зүйл байсан юм болов уу” гэж дурссан байдаг.

Дилов хутагт Жамсранжав их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд аргагүйн эрхэнд харь газар очоод тухайн үеийн Өвөр монголын Хун тайж Дэмчигноров, Хятадын тэргүүн асан Чан Кайши, Түвдийн Далай лам зэрэг хүмүүсийн зөвлөхөөр ажиллаж байсан юм. Улмаар 1948 оны сүүлчээр АНУ-ын Балтимор хот дахь Жон Хопкинсын Их сургуулийн Олон улсын харилцааны салбарын захирал Оуэн Латтиморын урилгаар тус сургуульд багшилснаар Америк дахь монголчуудын шарын шашны анхны дуганы тэргүүн болж, үйлс бүтээл нь дэлхий дахинд танигдсан гэгээнтэн билээ.

Дилов хутагт 1960 онд “Монгол бусад тусгаар тогтносон улс гүрний адил Нэгдсэн Үндэстний Байгууллагад бие даасан гишүүн байж болно” хэмээн Чан Кайшигээр хүлээн зөвшөөрүүлж чадсан нь түүний түүхэн гавьяа. Дилов хутагт 1931 оны хоёрдугаар сарын 26-ны шөнө эх орныхоо хилийн алтан дээсийг алхан гарахдаа “хэзээ ч эх нутагтаа эргэж ирэхгүй” гэж бодоогүй нь лавтай. Тэрбээр эх орондоо эргэж ирэхийн хүсэл их байсан ч түүнд даалгавар өгсөн хүмүүс нь өөрсдөө хэлмэгдлийн шуурганд өртөж, Хутагтын эх оронч-тагнуулч гэдгийг гэрчлэх хүн үгүй болжээ. Иймд тэрээр гадаадад цагаачлан амьдрахаас өөр аргагүйд хүрсэн байна. Өмнөдөд байхдаа “дэслэгч Жамсран”, “гүн” гэх нууц нэрээр мэдээлэл ирүүлж байсан тухай баримт тагнуулын байгууллагын архивт хадгалагдаж байна. Хожим 1990 оны 5 дугаар сарын 18-нд БНМАУ-ын Дээд Шүүхийн 04 дүгээр тогтоолоор Башлуу овогтой Жамсранжавт холбогдох хэргийг хүчингүй болгон цагаатгажээ.

Дилов хутагт эх орноосоо алсад 30-аад жил амьдрахдаа унасан газар, угаасан ус, төрөлх монголоо марталгүй, сэтгэлийн үзүүрт ямагт эрхэмлэн дээдэлж, монгол ухаан, төгс эрдмээрээ очсон газар орны зон олны талархал, хүндлэлийг хүлээсэн юм. Түүний эх орноо гэсэн энгүй их сэтгэл, эзэмшсэн хосгүй эрдэм чадлыг өнөөгийн монгол хүн бүр бахархан дурсах учиртай. Тэрбээр, Тусгаар улс болсон эх орондоо ирж амжилгүй, 1965 оны 4 дүгээр сарын 7-нд 83 насны сүүдэр дээрээ Нью-Йорк дахь өргөөндөө таалал төгссөн билээ.

Нэгэн жарны өмнө буюу 1961 оны 10 дугаар сарын 27-ний өдөр орчин үеийн Монгол Улсын хөгжлийн шинэ үе эхэлсэн гэж түүхч, судлаачид дүгнэдэг. Монгол Улс ийнхүү НҮБ хэмээх олон улсын хамтын нийгэмлэгт албан ёсоор элсэн орсон нь өөрийн дуу хоолойгоо дэлхийн улс орнуудад хүргэж, “цөлөгдмөл” байдлаас гарах түүхэн боломж нээгдсэн юм.

Монгол Улс тухайн үеийн НҮБ-ын гишүүн 100 тусгаар улсаар, өөрийн Тусгаар Тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж, баталгаажуулсан нь үнэлж баршгүй том үйл явдал болсон юм. Монгол Улс, НҮБ-д элссэнээр тус байгууллагын гишүүн улс орнуудтай дипломат харилцаа тогтоох боломж нээгдсэн.

Анх 1946 онд 51 гишүүнтэй байгуулагдсан НҮБ өнөөдөр 193 гишүүн улстай болж, эгнээгээ тэлсэн бөгөөд НҮБ-ын 30 гаруй төрөлжсөн байгууллага, сан, хөтөлбөр дэлхийн улс түмэнд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаа юм.

НҮБ-д элсэж байх үед Монгол Улс ердөө 19 улстай дипломат харилцаатай байсан бол өнөөдөр дэлхийн 192 улстай дипломат харилцаа тогтоосон олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн улс болжээ. Мөн эдгээр 192 улс оронтой 1318 гэрээ, хэлэлцээр тогтоосон. Манай улс өнгөрсөн он жилүүдэд 294 олон талт гэрээ, конвенцид нэгдэж, 80 орчим олон улсын болон бүс нутгийн засгийн газар хоорондын байгууллагад элссэн байна.

Өнгөрсөн 60 жилийн хугацаанд НҮБ болон түүний системийн байгууллагуудаас Монгол Улсад мэргэжил, арга зүй, санхүү, техник технологийн асар их туслалцаа үзүүлснээр үндэсний нийгэм, эдийн засаг, засаглалын хөгжилд бодитой дэмжлэг болсоор байгаа юм. Эдүгээ НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагууд, сан, хөтөлбөрийг төлөөлсөн 11 байгууллага Монгол Улсын тогтвортой хөгжил, ард иргэдийн ахуй амьдралыг сайжруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэн манай оронд суурин төлөөлөгчийн газартай ажиллаж байгаа юм.

НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, тусгаар улсын хувьд тус байгууллагаас тусламж дэмжлэг авах эрх нээлттэй байж 1963 оноос эхэлж НҮБ-аас олон сая ам.долларын тусламж тэтгэлэг, техникийн туслалцаа аваад байна.

Мөн энэ хугацаанд НҮБ, түүний системийн удирдах байгууллагад Монгол Улс сонгогдон үүрэг гүйцэтгэсэн юм. Тодруулбал, НҮБ-ын бүтцийн үндсэн 6 байгууллагаас Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гишүүнээр 2 удаа /1973-1976, 2010-2012/, Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр нэг удаа /2016-2018/ сонгогдон ажилласан юм. Мөн Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрийн цөмийн зэвсэггүй статусыг 1992 онд зарласан билээ.

НҮБ-ын үйл ажиллагааны гурван тулгуур болсон хүний эрх, энх тайван, тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд Монгол Улс идэвхтэй оролцож байгааг НҮБ-аас онцлон сайшааж байгаа юм.

Монгол Улс 2002 онд анх удаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, хоёр зэвсэггүй цэргийн ажиглагчаа Баруун Сахар дахь нийтийн санал асуулга зохион байгуулах НҮБ-ын Ажлын хэсэгт илгээсэн түүхтэй. Улмаар Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь НҮБ-ын төлөөлөгчийн газар хоёр ажилтан нэмж илгээж байжээ. Энэ цагаас хойш НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 30 орчим цэргийн баг, 300 орчим цэргийн ажиглагч, штабын офицерыг сургаж бэлтгэн, нийтдээ 10 мянга гаруй цэргийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээж, мандатаар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсээр байна.

Тухайлбал, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны шугамаар ажиллаж буй дэлхийн 126 улс орноос нийт энхийг сахиулагчдын тоогоор 25-д, эмэгтэй цэргийн албан хаагчдын тоогоор 17-д, нэг хүнд ногдох энхийг сахиулагчдаар манай улс Ази тивдээ тэргүүлж байна. Түүнчлэн 2006 оноос хойш 700 орчим эмэгтэй офицер, ахлагч НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч, штабын офицероор болон цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн байна.

Өнөөгийн “Ковид-19” халдварын хүнд үед ч Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, Өмнөд Судан дахь энхийг сахиулах ажиллагаанд 10 дахь ээлжийн цэргийн багаа 2020 оны 10 дугаар сард илгээсэн юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш цар тахлын үеийг “Энэ бол бидний нэгдэх, аливааг өөрчилж сайжруулах, илүү тэгш шудрага, уян хатан улс нийгмийг цогцлоох цаг гэж онцлоод НҮБ-ыг энэ зарчмаараа удирдаж буйг би маш зөв зүйтэй хандлага” хэмээн харж байгаа гэсэн юм.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өчигдөр /2023.10.26/ Бүгд найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн цэргийн багийн 3, 4 дүгээр цуврааны бие бүрэлдэхүүнтэй уулзсан. Энэ үеэр БХ-ын сайд, дэлхийн цэрэг-улс төрийн нөхцөл байдал, төр засаг, батлан хамгаалахын удирдлагаас энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр баримталж буй бодлого, зорилтын талаар тус бие бүрэлдэхүүнд мэдээлэл өгсний сацуу дэлхийн халуун цэг болсон нутаг оронд энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан зарим үүрэг, чиглэлийг өгсөн юм.

НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх XIII ээлжийн цэргийн багийн 3, 4 цуврааны бие бүрэлдэхүүн энэ сарын сүүлээр ажиллагааны газар орон руу хүлгийн жолоо зална.

Энэхүү айлчлал нь Монгол Улс НҮБ-д 1961 онд гишүүнээр элссэний 60, 61 жилийн ой, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж байгаа гэдгээрээ онцлог байсан юм.

Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах чиглэлээр хүч чармайлт гаргаж буй улсынх нь хувьд ийнхүү зочилж буйгаа онцлон тэмдэглэсэн билээ.

НҮБ-ын тэргүүн Монгол Улсад 5 удаа айлчлал хийснээс хамгийн сүүлийнх нь энэ айлчлал бөгөөд одоогоос 14 жилийн өмнө 2009 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн манай улсад айлчилж байсан юм.

Ташрамд сонирхуулахад, Тэртээ 1945 оны 10 дугаар сараас байгуулагдсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг өнөөдрийг хүртэл 10 өөр улсын иргэн хашсан байдаг. Тодруулбал, хамгийн анх ИБУИНВУ-ын дипломат Гледвин Жеб /Gladwyn Jebb/ /1900–1996/ 1945 оны 10 дугаар сарын 24-нөөс 1946 оны 2 дугаар 01-нд НҮБ-ыг байгуулах бэлтгэх хорооны Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар 101 хоног ажиллаж байжээ.

Норвеги улсын иргэн Трюгве Хальвдан Ли /Trygve Lie, 1896–1968/ 1946 оны 2 дугаар сарын 2-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар албан ёсоор сонгогдон, анхны даргаар 6 жил 282 хоног ажилласан юм.

Харин 2 дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар Швед улсын иргэн Даг Хаммаршёльд /1905–1961/ 1953 оны 4 дүгээр сараас 1961 оны 9 сарын 18 хүртэл ажилласан бол Бирм буюу өнөөгийн Мьянмар улсын иргэн У Тан /1909–1974/ 1961-1971 онд энэ хүндтэй албыг хашсан 3 дахь хүн болсон юм.

НҮБ-ын 4 дэх Ерөнхий нарийн бичгийн даргаар Австри Улсын иргэн Курт Вальдхайм /1918–2007/ 1972.01.01-1981.12.31-ний хооронд 9 жил, 364 хоног ажилласан бол Перу улсын иргэн Перес Де Куэльяр /1982.01.01-1991.12.31/ 9 жил 364 хоног энэ албанд ажилласан 5 дахь хүн болж байв.

Арабын Бүгд Найрамдах Египет улсын иргэн Бутрос Бутрос-Гали /1922–2016/ 1992-1996 онд ажилласан НҮБ-ын 6 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга юм. Түүний дараа Гана Улсын иргэн Кофи Атта Анан 1997-2006 онд энэхүү хүндтэй албыг хашсан байна.

Харин 8 дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар БНСУ-ын иргэн Бан Ги Мүүн /2007.01.01-2016.12/ 10 жил ажилласан юм. Португал улсын иргэн Антониу Маниуэль де Гутерриш /António Guterres/ 2017 оноос НҮБ-ын 9 дэх Ерөнхий нарийн бичгийн даргаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нараас хамгийн анх 1977 онд Монгол Улсад айлчилсан дарга бол Курт Вальдхайм юм. Мөн 1987 онд Хавьер Перес Де Куэльяр, 2002 онд Кофи Анан, 2009 онд Бан Ги Мүн, 2022 онд Антонио Гутерреш нар манай улсад ирж байсан түүхтэй.

УИХ: Байнгын хороо, ажлын хэсгүүд хуралдана
УИХ: Байнгын хороо, ажлын хэсгүүд хуралдана
 
Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв
Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв

Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ

Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залилантай тэмцэх олон улсын эвсэл байгуулжээ

Цахим залилантай тэмцэх олон улсын эвсэл байгуулжээ

Д.Трамп сонгогчдын саналыг татахын тулд мөнгө амлажээ ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР

Д.Трамп сонгогчдын саналыг татахын тулд мөнгө амлажээ ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

А.Ариунзаяа: Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их “гэмтээдэг“

А.Ариунзаяа: Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их “гэмтээдэг“

Монголын хүн амын нэг хувь нь гадаадын харьяат иргэн байна

Монголын хүн амын нэг хувь нь гадаадын харьяат иргэн байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган эхэлж байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган эхэлж байна

Адриатын эрэг дэх аялагчдын диваажин - Монтенегро

Адриатын эрэг дэх аялагчдын диваажин - Монтенегро

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Нидерланд улс алтныхаа нөөцийг Хойд Америкаас татаж эхэлжээ

Нидерланд улс алтныхаа нөөцийг Хойд Америкаас татаж эхэлжээ

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна

ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна

Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

“Сибирийн хүч-2” төслийн нэрийг “Байгал нуурын хүч” болгон өөрчилжээ

“Сибирийн хүч-2” төслийн нэрийг “Байгал нуурын хүч” болгон өөрчилжээ

ӨНӨӨДӨР: Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монголд улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

ӨНӨӨДӨР: Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монголд улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг Монголоос 50 гаруй сэтгүүлч, зурагчин, зураглаач сурвалжилна

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг Монголоос 50 гаруй сэтгүүлч, зурагчин, зураглаач сурвалжилна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

ӨНӨӨДӨР: 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

ӨНӨӨДӨР: 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Монголын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хоёрдугаар шатанд шалгарлаа

Монголын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хоёрдугаар шатанд шалгарлаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Хар материйг судлах шинэ дуран авайг хөөргөжээ

Хар материйг судлах шинэ дуран авайг хөөргөжээ

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Сурвалжлага: 250 тэрбумын зардалтай COP17 Монголд юу үлдээв?

Сурвалжлага: 250 тэрбумын зардалтай COP17 Монголд юу үлдээв?

 Улаанбаатарт 25-27  хэм дулаан байна

 Улаанбаатарт 25-27  хэм дулаан байна

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ, Венесуэл түүхэн хэлцэл байгуулжээ

АНУ, Венесуэл түүхэн хэлцэл байгуулжээ

Ф.Хргович IBF-ийн хэт хүнд жингийн аварга боллоо

Ф.Хргович IBF-ийн хэт хүнд жингийн аварга боллоо

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай болж өндөрлөлөө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай болж өндөрлөлөө

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монголын баг өнөөдөр талбай дээрээ Вьетнамын шигшээг илт давуу ялав

Монголын баг өнөөдөр талбай дээрээ Вьетнамын шигшээг илт давуу ялав

Энэ онд 1.2 сая шахам тонн ургац хураан авах урьдчилсан төлөвтэй байна

Энэ онд 1.2 сая шахам тонн ургац хураан авах урьдчилсан төлөвтэй байна

Ц.Уранчимэг: Монгол Улс байгаль хамгаалах санхүүжилтээ нэмж, манлайлах боломжоо харууллаа

Ц.Уранчимэг: Монгол Улс байгаль хамгаалах санхүүжилтээ нэмж, манлайлах боломжоо харууллаа

Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй

Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй

ӨМНӨГОВЬ: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын гүүрэн байгууламжийн тулгуурын ажлыг дуусгажээ

ӨМНӨГОВЬ: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын гүүрэн байгууламжийн тулгуурын ажлыг дуусгажээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, ЕХОБ-ны захиралтай уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, ЕХОБ-ны захиралтай уулзлаа

Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэр дээрээс барилдана

Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэр дээрээс барилдана

ӨНӨӨДӨР: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өндөрлөнө

ӨНӨӨДӨР: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өндөрлөнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

ӨНӨӨДӨР: “Аюулгүй байдал ба Шилжилт хөдөлгөөн“ хэлэлцүүлэг болно

ӨНӨӨДӨР: “Аюулгүй байдал ба Шилжилт хөдөлгөөн“ хэлэлцүүлэг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Алтан намар-2026” өргөтгөсөн худалдааг 18 байршилд зохион байгуулж байна

“Алтан намар-2026” өргөтгөсөн худалдааг 18 байршилд зохион байгуулж байна

Улаанбаатар 22-24  хэм дулаан байна

Улаанбаатар 22-24  хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байжээ

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байжээ

500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ

500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ

Маргааш “Усны өдөр” сэдэвчилсэн арга хэмжээ болно

Маргааш “Усны өдөр” сэдэвчилсэн арга хэмжээ болно

ӨНӨӨДӨР: СОР17 хурлын Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт болно

ӨНӨӨДӨР: СОР17 хурлын Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт болно

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Улаанбаатар 19-21  хэм дулаан байна

Улаанбаатар 19-21  хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Ransomware бүлэглэлүүд олширч, кибер халдлагын эрсдэл нэмэгдэж байна

Ransomware бүлэглэлүүд олширч, кибер халдлагын эрсдэл нэмэгдэж байна

ӨНӨӨДӨР: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Тайж хайрханы бэлд эхэлнэ

ӨНӨӨДӨР: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Тайж хайрханы бэлд эхэлнэ

Улаанбаатарт 23-25 хэм дулаан байна

Улаанбаатарт 23-25 хэм дулаан байна

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Unitree компанийн хувьцааны ханш 6 дахин өсжээ

Unitree компанийн хувьцааны ханш 6 дахин өсжээ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан байна

Х.Гарамханд: Дэлхийд үнэлэгдэхүйц орд олж, илрүүлэхэд хувь нэмрээ оруулснаараа бахархдаг

Х.Гарамханд: Дэлхийд үнэлэгдэхүйц орд олж, илрүүлэхэд хувь нэмрээ оруулснаараа бахархдаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ж.Инфантино дөрөв дэх удаагаа сонгогдох эрхгүй гэжээ

Ж.Инфантино дөрөв дэх удаагаа сонгогдох эрхгүй гэжээ

“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө“ ашиглалтад орлоо

“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө“ ашиглалтад орлоо

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ

ӨНӨӨДӨР: COP17 бага хурлын Ногоон бүсийн нээлт болно

ӨНӨӨДӨР: COP17 бага хурлын Ногоон бүсийн нээлт болно

Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджээ

Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджээ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ

Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ

Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 2035 он гэхэд 2.6 их наяд ам.доллар давж болзошгүй байна

Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 2035 он гэхэд 2.6 их наяд ам.доллар давж болзошгүй байна