
Аргын тооллын 2026 оны 5 дугаар сарын 13. Лхагва /Үлэмж/ гараг. Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилийн хаврын адаг хар луу сарын шинийн 26, Буд /Үлэмж/ гараг. Хоёр хар мэнгэтэй, Могойг хүлэгч одтой, улаагчин гахай өдөр.
Өдрийн наран 5 цаг 17 минутад мандаж, 20 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эм эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!