
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн 3 дахь өдрийн /2026.05.12/ барилдааны тоймыг толилуулж байна.
Өнөөдрийн барилдааны хамгийн эхэнд Онокацү Чойжилсүрэн/Жүрёо-1/ Фүжирёога /М-17/-тай барилдаж түүнийг хатакикоми мэхээр давснаар 2 даваа, 1 унаатай боллоо.
Рога А.Амарсанаа/М-14/ энэ өдөр Митакэүми/М-14/-тэй учраа тааран барилдаж түүнийг ёрикири давснаар 2 даваа, 1 унаатай болоод байна.
Ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-13/ өнөөдөр Котоейхо/М-14/-той учраа тааран барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 3 унаатай боллоо.

Асахакүрюү Р.Жамъянтогтох /М-8/ энэ өдөр Нишикифүжи /М-9/-тэй учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 2 даваа, 1 унаатай байшёг үргэлжлүүлж байна.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-8/ энэ өдөр Аби/М-9/-тэй оноолт тааран барилдаж түүнийг цүкиотоши мэхээр хаяж 2 унаа, 1 даваатай болов.
Чиёошома Г.Мөнхсайхан/М-7/ энэ өдөр Асакорюү/М-7/-тэй таарч барилдан түүнийг хатакикоми мэхээр давснаар 1 даваа, 2 унаатай болоод байна.
Комүсүби Такаясү энэ өдөр Хирадоүми/М-3/-тэй таарч барилдан түүнд ошидаши мэхээр ойчиж 2 даваа, 1 унаатай боллоо.
Сэкиваке Атамифүжи энэ өдөр Охо/М-3/-той учраа тараан хүч сорьж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 2 унаа, 1 даваатай болов.

Озэки Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр Фүжинокава/М-1/-тай учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяснаар 3 даваатай боллоо.

Озэки Котозакүра энэ өдөр Таканошёо/М-1/-той учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 2 унаа, 1 даваатай болоод байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!