
Өнөөдөр буюу 2026 оны 5 дугаар сарын 12-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна
09:00 цагт Төрийн ордонд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
09:00-13:00 цагт ЭЗХЯ-ны Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвд: Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар “Төрийн бүтээмж-эдийн засгийн өсөлт” 7 хоногийн өдөрлөгийг энэ сарын 11, 12, 13, 14, 15-нд зохион байгуулж байна.
10:00 цагт Төрийн ордонд: Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулсан “Сувилагч тандаа баярлалаа-2026” улсын зөвлөгөөнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэлнэ.
10:00 цагт НҮБ-ын байранд: “Хариуцлагатай бизнес ба хүний эрх: Хүний эрхийн магадлан шинжилгээ” уулзалт, хэлэлцүүлэг болно.
16:00 цагт Улаанбаатар дахь “Русский Дом”-д: Монгол Улсын гавьяат малчин, ахмад дайчин, “фронт” хэмээн нэрлэгдсэн, 104 настай С.Цэгмидийн түүхэн амьдралаар бүтээсэн “Төөрөг-Домог” ном, “Ховор хувь заяа” баримтат киног нээнэ.
18:00 цагт Монгол Улсын Консерваторийн байранд: “Монгол-Германы соёлын өдрүүд”-ийн хүрээнд “Жазз хөгжмийн тоглолт” болно.
"Тэрбум мод тарих үндэсний өдрүүд" зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
Сэлэнгэ аймгийн АДБ-ийн "Сэлэнгийн долгио" чуулгад: "Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн оролцоо ба манлайлал" чуулганд оролцогчдын үзэсгэлэн худалдаа болно.
-Монголын алдарт “The HU” хамтлаг АНУ-д ээлжит аялан тоглолтоо эхлүүлнэ.
БНЭУ-ын Гандинагар хотод: Азийн аварга шалгаруулах хүндийг өргөлтийн тэмцээн энэ сарын 12-17-нд болно.
ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд: “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!