Дэлхий дахинд энэхүү өдрийг угтан 11 сарын эхний хоёр долоо хоногт бараа, үйлчилгээний чанарын түвшинтэй холбоотой асуудалд анхаарлаа төвлөрүүлэх, амжилт гаргасан байгууллагыг алдаршуулахад чиглэхээс гадна сайн туршлагыг түгээн дэлгэрүүлдэг уламжлалтай.
Монгол Улс энэхүү өдрийг угтан "Үндэсний чанарын чуулган" мөн үндэсний чанарын шагнал гардуулах үйл ажиллагааг Стандарт, хэмжил зүйн газар болон Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулсан юм.
Манай Улс Үндэсний чанарын чуулган болон Үндэсний чанарын шагнал гардуулах үйл ажиллагааг Монгол Улсын Шадар сайдын ивээл дор Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зохион байгууллаа.
Шилдэг аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн үйлчилгээний дээжээс оролцогчдод сонирхууллаа.