Фүкүока хотноо үргэлжилж байгаа Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын Кюүшюү башёгийн 4 дэх өдрийн барилдаанд Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Тобизарюү /М-3/-тэй учраа таарч барилдан, түүнийг ёрикири мэхээр хаяж 4 даваатай болоод байна.
Энэ өдөр Озэки Киришима Б.Лхагвасүрэн, Такаяасү /М-3/-тэй барилдаж түүнд цүкиотоши мэхээр унаснаар 3 даваа, 1унаатай башёг үргэлжлүүлж байна.
Кюүшюү башёгийн Макүүчи /Дээд зиндаа/-д Монголоос 4 сумоч барилдаж байгаа юм.
Мөн Озэки Такакэйшо, энэ өдөр Мэйсей /М-2/-тэй хүчээ сорин барилдаж, түүнд ёрикири мэхээр ойчиж 1 унаа, 3 даваатай болов.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-12/ энэ өдөр Саданоүми /М-11/-тэй учраа тааран хүч үзэж, түүнийг хикиотоши мэхээр хаяж 4 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Мөн Хокүсэйхо А.Даваанинж /М-7/, Кинбозан /М-7/-той таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 2 даваа, 2 унаатай боллоо.