Баянхонгор аймгийн Сорьцын хяналтын газрын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу Үнэт металлын сорьц тогтоох лаборатори, Дархан-Уул аймаг, Баянхонгор аймгийн лаборатори хоорондын дотоод хяналт, туршлага солилцож, хамтарсан ур чадварын сорилт Баянхонгор аймгийн Үнэт металлын сорьц тогтоох лабораторид 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа.
Сорилтыг тухайн өдрийн шинжилгээнд орж байгаа 362031 дугаартай алтан гулдмайн дээж, мөн өмнө нь шинжилгээ хийгдсэн 36466, 362029 дугаартай алтан гулдмайн дээж болон 999,90 сорьцтой эталон дээжинд MNS/ISO 11426:2021 стандартын дагуу шинжилгээг хийж гүйцэтгэж үр дүнд дүн шинжилгээ хийлээ. Сорилтын үр дүн нь стандартад заасан зөвшөөрөгдөх хязгаарт багтаж байна.