Биеийн тамир, спортын улсын хорооны Үндэсний бодлогын хэрэгжилтийн хэлтсээс “Эерэг хандалга-Эрүүл нийгэм” аяны хүрээнд Үндэсний шигшээ багийн тамирчдад танхимаар сургалт зохион байгуулав.
“Ёс суртахуун манлайлал” сэдвээр Удирдлагын академийн багш, доктор, дэд профессор Б.Хэрлэн, “Эерэг харилцаа хандлагад суралцах” сэдвээр Удирдлагын академийн багш, доктор, дэд профессор Т.Алтанцэцэг нар сургалт зохион байгуулж, тамирчид идэвхтэй хамрагдлаа.
“Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын байт харвааны төрөлд алтан медаль хүртсэн Б.Отгонболд болон “Ханжоу-2022” Азийн зуны пара наадмын жүдо бөхийн алтан медальт Д.Ганбат нарын тив, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг мандуулсан алдар цуутай тамирчид оролцлоо.
Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсээс тамирчин, дасгалжуулагч нартаа хандсан сургалтыг тогтмол зохион явуулж ирсэн бөгөөд дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон бодисын жагсаалт сэдэвт сургалт явуулж, дараа нь допингийн эсрэг мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт, Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан цаг үеийн мэдээ мэдээлэл, “Допинг ба түүний хор нөлөө” сэдвээр сургалт зохион байгуулсан юм.