Өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 08-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09.00 цагт Төрийн ордонд: Төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн “Админ-2023” уулзалт өдөрлөг болно.
09.00 цагт “Туушин” зочид буудалд: Тогтвортой аялал жуулчлал-Ногоон хөрөнгө оруулалт” чуулган болно. Утас:8916-7728. 9918-4641.
09.30 цагт: Шатахууны нийлүүлэлт, хангамжийн талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өгнө. Утас: 9204-9000.
10.00 цагт Төрийн ордонд: УИХ дахь намуудын бүлэг болон Ажлын хэсгүүд хуралдана.
11.30 цагт: ХҮН намаас хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: :8608-1326.
12.00 цагт: УИХ-ын Хянан шалгах түр хорооноос төрийн болон орон нутгийн өмчит зарим компаниудын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайланг танилцуулна.
-Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр нийлүүлэх 600 автобусны гэрээг өнөөдөр байгуулна.
-Нийслэлийн төв талбайд: “Гацуурын төгөл” байгуулж, бараа, бүтээгдэхүүнээ сурталчилж, сүлд модоо байрлуулах ААН-үүдийг бүртгэж эхэллээ. Энэ үйл ажиллагааг МҮХАҮТ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байна.
-Олон улсын “Хархорум” кино наадам үргэлжилж байна. Наадмыг Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, "Кино гүүр хөгжлийн холбоо" ТББ хамтран энэ сарын 12-н хүртэл зохион байгуулж байна.
Уран зургийн галерейд: “СТРИЙТ ФОТО” гэрэл зургийн үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.