Нислэгийн журам боловсруулалт, шалгалтын нислэгийн албаны хамт олон чанарын менежментийн тогтолцоог ISO 9001:2015 стандартын дагуу нэвтрүүлснээр 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр SFCS-ISO9001/2022-059 тоот гэрчилгээ хүлээн авсан.
Нэг жилийн дараа буюу 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус албаны нислэгийн журам боловсруулалт, шалгалтын нислэгийн үйл ажиллагаанд “Эс Эф Си Эс ХХК” аудитын байгууллагаар магадлан аудит хийлгэсэн ба чанарын менежментийн тогтолцоо нь ISO 9001:2015 стандартын шаардлага хангаж байна гэж амжилттай дүгнэгдлээ.