Ням гарагт буюу 12 дугаар сарын 17-нд "ФИДЕ Конгресс 2023" цахим хэлбэрээр явагдаж нийт 192 улсын ирцтэй болж ФИДЕ-гийн Ерөнхийлөгч Аркадий Дворкович хийсэн ажлын тайлангаа танилцууллаа.
Монголын Шатрын Холбоог төлөөлж тус хуралд Ерөнхийлөгч С.Наранбат болон Төлөөлөгч А.Энхтуул нар оролцов. Тус хурлаар хэд, хэдэн чухал асуудлуудыг хэлэлцэж ФИДЕ-гийн дүрэмд өөрчлөлт орлоо. Түүнчлэн, 2028 оны 47 дахь Дэлхийн Шатрын Олимпиад АНЭ Улсын Абу Даби хотноо зохион байгуулагдахаар дэмжигдлээ. Манай холбооны хувьд хэлэлцсэн саналуудыг дэмжиж, бүх саналыг амжилттай өгсөн болно.
Хурал манай цагаар 17-ны оройны 21.00 цагаас эхэлж, үүрийн 05.00 цагт дууссан.
Эх сурвалж: Монголын шатрын холбоо төлөөлөгч А.Энхтуул