Боловсролын салбарт цахим шилжилт хийгдсээр байна. Боловсрол, шинжлэх ухааны яам “Дата аналитикийн төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа билээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тус төслийн зөвлөх Др.Ражу болон өгөгдлийн шинжилгээний багийн гишүүдтэй уулзан боловсролын салбарын их өгөгдлийг шинжлэх ажлын явцтай танилцлаа.
Уулзалтын үеэр төслийн багийнхан ажлын явцынхаа талаар мэдээлэл өгсөн. Боловсролын салбарын цахим шилжилтийг эрчимжүүлснээр маш их тоон мэдээлэл үүсэж байна. Энэхүү мэдээллийг ашиглаж, шинжилснээр боловсролын салбарын олон үзүүлэлтийг илэрхийлэх боломж бүрдэж байгаа талаар төслийн багийнхан ярив.
\