Чөлөөт бөхийн 2024 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/-ээс аварга болсон тамирчид "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно.
Чөлөөт бөхийн 2024 оны УАШТ “Буянт-Ухаа” спортын ордонд 4 өдөр үргэлжлэх энэ тэмцээнд 29 байгууллагын 269 тамирчин өрсөлдөж байна. Чөлөөт бөхийн барилдааны шинэ дүрмээр олимпын эрхээ авсан тамирчид Парисын олимпод шууд оролцоно. Жин бүрт чансааны тэргүүн тамирчдыг энэ УАШТ-ээс жинд хоёр хэсэг тэргүүлэн хуваарилж байна. /Олон улсын жишгийн дагуу өрсөлдөөнийг сонирхолтой, шударга байлгах зорилттой/
Мөн энэ удаагийн УАШТ-ий +125 кг-д түүхэнд байгаагүй олон тамирчин хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байгаа гэдгээрээ онцлогтой.
Ташрамд дуулгахад, Монголын Чөлөөт бөхийн Холбоо "Nike" брэндтэй 2028 оныг дуустал хамтран ажиллах гэрээ байгуулжээ.