ЛОНДОН. 2024 оны нэгдүгээр сарын 25 /ТАСС/. Английн хөл бөмбөгийн лигийн Цомын тэмцээний хагас шигшээ тоглолтод “Ливерпүүл” баг “Фулхэм”-ийн талбайд хариу тоглолт хийж 1:1 харьцаагаар тэнцсэнээр финалд шалгарлаа.
“Ливерпүүл” багаас 11 дэх минутанд Луис Диас гоол оруулсан бол “Фулхэм”-ийн Исса Диоп 77 дахь минутанд хариу гоол хийжээ.
Хоёр багийн эхний тоглолтод 2:1 харьцаагаар “Ливерпүүл” ялалт байгуулсан юм. Ингэснээр Юрген Клоппын удирдсан хөлбөмбөгчид Лондоны “Челси” клубтэй хоёрдугаар сарын 25-нд “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд аваргын цомын төлөө тоглохоор боллоо.
Английн лигийн цомын тэмцээн 1960 оноос хойш явагдаж байгаа бөгөөд түүнд 4 дээд дивизионы клубууд оролцдог. Цомын тэмцээнд түрүүлсэн баг дараачийн улиралд Европын конференцийн Лигт тоглох эрхийг авдаг байна.
Ташрамд дурдахад, “Ливерпүүл” баг Английн лигийн цомын тэмцээнд 9 удаа, “Челси” баг 5 удаа тус тус түрүүлж байжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү