Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Монгол Улсын тухайн оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд яам болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын баримталж ажиллах чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгөх зорилгоор Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулдаг.
Уулзалтын үеэр сайд Х.Болорчулуун салбарын хийж, хэрэгжүүлсэн болон 2024 онд хийхээр төлөвлөж буй ажлууд, баримтлах бодлогыг аймгийн удирдлагуудад товч танилцуулж, хамтран ажиллах гэрээг аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгууллаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд орон нутгийн үүрэг оролцоо чухал.