Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх лхагва гарагт /2023.03.01/ бөхчүүдийн 3 үеийн төлөөлөл болон МҮБХ-ны Ажлын албаныхныг 2 дахь жилдээ хүлээн авч золголт хийж, хүндэтгэл үзүүллээ.
Золголтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бөхчүүддээ хандан Монгол бөхийн нэр хүнд, уламжлал, жудаг ёсыг үргэлжид өндөрт өргөж, Монгол эр хүний эрхэм чанаруудыг ямагт дээдлэн суралцаж, залуу хойч үедээ үлгэрлэж явах учиртайг онцлон сануулав.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Сар шинийн барилдааны үеэр буюу битүүний өдөр хүрэлцэн ирсэн 40 ахмад бөхөд гарын бэлгээ гардуулсан юм.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО