ОУХБХ-ны болон АХБХ-ны Элит туслах шүүгч Өнөржаргалын Батцэцэг хилийн чанад дахь анхны томилгоогоо авч Тайланд улсыг зорилоо.
Тэрбээр, 2023 оны 2 дугаар сард АХБХ-ны Элит шүүгчдийн сургалтад хамрагдаж шалгалтаа амжилттай өгснөөр ийнхүү энэ сарын 08-12-нд явагдах АХБХ-ны эмэгтэйчүүдийн 20 хүртэлх насны Азийн Цомын АШТ-ий урьдчилсан шатны Е хэсгийн тоглолтуудыг дэнслэх эрх, үүргээ эдэлнэ.
Өнгөрсөн онд түүний хувьд Далайн орнуудын АШТ-ий тоглолтуудыг шүүн явуулсан төдийгүй Зүүн Азийн хамгийн том тэмцээн болох Зүүн Азийн АШТ-ий шигшээ шатны Япон, Тайванийн эмэгтэйчүүдийн тоглолтыг шүүсэн билээ.
Ийнхүү энэ оны эхний томилгоогоо авсан Ө.Батцэцэгт Олон улсын тэмцээнд олон удаа ажиллах томилгоо авч, Монгол Улсынхаа нэрийг тив дэлхийд гаргаж амжилттай тэмцээнээ шүүн явуулахыг МХБХ-ноос хүссэн байна.