Гурван хувийн хүүтэй орон сууцны зээлийг энэ онд 5600 өрх орон нутагт авах боломж бүрдээд байгаа юм байна.
Хүүгийн зөрүүг улсын төсөвт суулгасан учраас арилжааны банкуудтай хамтарч ажиллана гэж Сангийн яамнаас мэдэгдсэн. Тэгвэл энэ үйл ажиллагааг нарийвчлан зохион байгуулах журам батлагдсан эсэхийг Сангийн сайд Б.Жавхлангаас МҮОНР-гийн "Хурд" агентлагаас тодруулсан байна.
Зээл авах иргэдэд тавих шаардлагад “Нийслэлээс орон нутагт шилжсэн, эсвэл тухайн орон нутагт амьдардаг. Түүнчлэн анх удаа ипотекийн зээлд хамрагдаж байгаа, аль нэг банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх” гээд хэд хэдэн шаардлага багтсан байна.