Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журмын дагуу Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын анхан шатны тэмцээн энэ сарын 01-нээс тавдугаар сарын 20-ны өдрийг дуустал 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд 23 спортын төрлөөр зохион байгуулагдана.
Спортын төрлүүд
Байт харваа Сагсан бөмбөг 5х5
Бадминтон Спортын бүжиг
Бокс 11 Таеквондо
Волейбол Усанд сэлэлт
Гандбол Хөл бөмбөг
Жүдо Хөнгөн атлетик
Крикет Чөлөөт бөх
Сагсан бөмбөг 3х3 Шатар
Ширээний теннис
Нэмэлт төрлүүд:
Буудлага 21. Самбо
Даам 22. Уран сайхны гимнастик
Дугуй (уулын) 23. Хүндийн өргөлт зохион байгуулагдана.
Монголын хүүхдийн спортын зуны наадамд өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулиас оролцох баг тамирчид, суралцагч өөрийн харьяа сургуулийн байршлын хаягийн дагуу Засаг захиргааны нэгж дэх аймаг, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороодод энэ сарын 30 хүртэл бүртгэнэ.
Эх сурвалж: MNB У.Баярсайхан