Өсвөрийн 18 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолт Арабын Нэгдсэн Эмират Улс, Тайланд улсын хооронд боллоо.
Улаанбаатар хотноо "Степпа Арена" Мөсөн өргөөнд болсон энэхүү тоглолт 6:2-оор АНЭУ /Арабын Нэгдсэн Эмират Улс/-ын шигшээ баг Тайландыг буулгаж авснаар тэд анхны хожлоо аваад байна.