Улаанбаатар хотноо /2023.03.11/ эхэлсэн шайбтай хоккейн өсвөрийн U18 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн сүүлийн тоглолт Монгол-Ираны багийн хооронд өрнөж Монголын шигшээ баг Ираны багийг 5:0-ээр илт давуу хожиж, эхний ялалтаа байгууллаа.
Монгол Улс түүхэндээ анх удаа өөрийн эх орондоо /2023.03.11-17/ зохион байгуулж байгаа тивийн АШТ-ий 2 дахь өдөр буюу өнөөдөр /03.12/ Арабын Нэгдсэн Эмират улсын шигшээ багтай орой 20 цаг 30 минутаас хүч, ур чадвараа сорин өрсөлдөнө.
Монголын шигшээ багийн 17 номерын тамирчин У.Цэнгэл эхний үеийн цаг дуусахаас 1 минут гаруйн өмнө анхны гоолыг хийснээр монгол хөвгүүд Ираны шигшээг илт илүүрхэн тоглож 5 гоол оруулсан юм.