Үндэсний Алтан цомын төлөөх барилдаан эхэлж, Ховд, Архангай аймгийн багууд барилдсанаас Ховд аймгийн баг 15:10-аар ялж, алтан цомын эзэн боллоо.
“Алтан цом” өргөсөн бөхчүүдийн бүрэлдэхүүнд Улсын аварга О.Хангай, улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий, улсын харцага Г.Ганхуяг, аймгийн арслан Ц.Төмөрцоож, М.Баяржавхлан нар багтсан байв.
Харин Архангай аймгийн баг Үндэсний Алтан цомын төлөөх барилдааны хоёрдугаар байрын эзэн болов.
Өчигдөр /2024.05.24/ болсон Үндэсний Алтан цомын төлөөх медалийн барилдаан болж, Өвөрхангай-Говьсүмбэр аймгууд барилдсанаас Өвөрхангай аймгийн баг 21:4-өөр илт давуу ялж, хүрэл медалийн эзэн болж, Говьсүмбэр аймгийн баг 4 дүгээр байрын эзнээр шалгарсан.
Өвөрхангай аймгийн багт улсын гарди Ц.Бямба-Отгон /5/, улсын харцага Х.Гантулга /2/ улсын начин Б.Лхагвадорж /5/, аймгийн хурц арслан О.Наранбаатар /5/ цэргийн арслан Б.Өлзийсайхан /4/ нийт 21 даваа авсан бол Говьсүмбэр аймгийн багт аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар /2/ аймгийн арслан Б.Үүрцайх /1/, аймгийн арслан Г.Дармаажанцан /0/, аймгийн арслан Н.Намнансүрэн /0/, аймгийн арслан М.Эрхэмбаяр /1/ нийт 4 даваа авсан юм.
Өвөрхангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Да.Батбаяр, Говьсүмбэр аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Б.Гончигтавхай нар ажиллав.
Ерөнхий ивээн тэтгэгч:
Pepsi Mongolia
Алтан ивээн тэтгэгч:
Gantig villa
Стратегийн түнш:
DDish
Мөнгөн ивээн тэтгэгч:
SKYtel
Toyota Top Motors
Монголын үндэсний бөхийн холбоо