“ПАРИС- 2024” зуны олимпын наадам эхлэхэд 30 хоногийн хугацаа үлдлээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос жин тус бүрийн квотыг албан ёсоор баталгаажуулж зарлав.
Хамгийн олон тамирчин өрсөлдөх нь эмэгтэйчүүдийн 48 кг байна. Энэ жинд 30 тамирчин өрсөлдөх юм. Үлдсэн жингүүдийн тухайд Эмэгтэйчүүдийн -52кг ~ 26 тамирчин, -57кг ~ 26 тамирчин -63кг ~ 29 тамирчин ,-70кг ~ 23 тамирчин,-78кг ~ 22 тамирчин, +78кг ~ 23 тамирчин өрсөлдөх юм. Харин Эрэгтэйчүүдийн -60кг ~ 25 тамирчин, -66кг ~ 25 тамирчин, -73кг ~ 27 тамирчин, -81кг ~ 28 тамирчин , -90кг ~ 28 тамирчин, -100кг ~ 23 тамирчин, +100кг ~ 22 тамирчин өрсөлдөхөөр болжээ.
Монголын баг тамирчдын тухайд
Эмэгтэй
-48 кгд Б.Баасанхүү
-52 кгд Л.Сосорбарам
-57кгд Л.Энхрийлэн
-78кг О.Хүслэн
+78кгд А.Адьяасүрэн
Эрэгтэй
-60кг Э.Ариунболд
-66кгд Ё. Басхүү
-73 кгд Б.Эрдэнэбаяр
-100кг Б.Гончигсүрэн
+100 кг О.Цэцэнцэнгэл нарын тамирчид Парис-2024 олимпын наадамд хүч үзэх нь албан ёсоор баталгаажлаа.
Олимпын наадмын холимог багийн аварга шалгаруулах тэмцээнд мөн манай баг өрсөлдөнө. Багуудын тухайд Азийн 5, Европ тивийн 11, Пан Америкийн 2, дүрвэгсдийн 1 нийт 19 баг хүч сорих юм.
Эх сурвалж: МҮОХ Э.Бадар-Ууган