“Парис-2024” олимпын зохион байгуулагчид тасалбарын урьдчилсан захиалгыг эхлүүлсэн бөгөөд анхны багц тасалбарын борлуулалтаас харахад наадмын хөтөлбөрт шинээр багтсан брейк бүжгийн тасалбар эрэлт ихтэй байна.
Зохион байгуулагчид энэ шатанд гурван сая тасалбар борлуулах захиалга авна хэмээн төлөвлөсөн ч хүлээлтээс давж, 3.25 саяын захиалга иржээ.
“Хэдхэн хоногийн дотор ийм захиалга авсан нь бидний тооцсоноос өндөр байлаа” хэмээн Зохион байгуулах хорооны дарга Тони Эстанге өгүүлсэн байна.
“Брейк бүжгийг олимпын хөтөлбөрт оруулсан нь зөв шийдвэр болсныг энэ үзүүлэлт харуулж байна” хэмээн тэрбээр нэмж өгүүлжээ.
Брейк бүжгээс гадна спорт авиралт, туялзуур сэлэм, жүдо, скейтборд, BMX дугуйн тасалбарын нэгдүгээр багц эхний долоо хоногтоо зарагдаад дууссан байна.