НББХ: 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
14 минут 30 секунд

НББХ: 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2024.08.29)-ийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга танилцууллаа.

Сайд мэдээлэлдээ, Нийгмийн бодлогын байнгын хороонд харьяалагдах Боловсролын, Эрүүл мэндийн болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын багц, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн нийт 450 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэсэн хэмээгээд, тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 13 их наяд 509,8 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарсан бөгөөд урсгал зардалд 12 их наяд 604,6 тэрбум, хөрөнгийн зардалд 907,7 тэрбум төгрөг зарцуулсан байна гэлээ. Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 32 хувь буюу 35,2 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сан, 23 хувь буюу 25,0 тэрбум төгрөгийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын багц, 21 хувь буюу 23,2 тэрбум төгрөгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцын зарлага эзэлж байгааг тэрбээр онцлоод, улсын төсвөөс 109 их наяд 931,7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 1,7 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдсэн талаар танилцуулав.

Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав Байнгын хорооны хуралдаанд танилцуулсэн юм.

Гэр бүл,

хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 156 байгууллагын санхүүгийн тайланг нэгтгэснээс 113 байгууллагад дүгнэлт гаргаж, 43 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан талаар тэрбээр танилцууллаа.

Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 86 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 25 байгууллагад “Хязгаарлалттай”, Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газарт “Татгалзсан” дүгнэлт өгсөн байна. Санхүүгийн тайлангийн аудитаар 73.5 тэрбум төгрөгийн 352 зөрчил илэрснээс 0.3 тэрбум төгрөгийн 55 зөрчилд төлбөрийн акт тогтоож, 9.7 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 102 албан шаардлага, 40.6 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 188 зөвлөмж өгч, 22,9 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцох долоон албан шаардлага хүргүүллээ. Нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 28,4 тэрбум төгрөгийн 185 алдаа илэрснийг аудитын явцад залруулж, санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар нийт 20 тэрбум төгрөгийн 111 зөрчил илэрснээс 0,9 сая төгрөгийн зөрчилд нэг төлбөрийн акт тогтоож, 15,1 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 40 албан шаардлага, 4,8 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 68 зөвлөмж өгч, 53,3 сая төгрөгийн зөрчилд хариуцлага тооцох хоёр албан шаардлагыг хүргүүлжээ. Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 33 төсөл, арга хэмжээний 36,8 тэрбум төгрөгийг улсын төсвийн хөрөнгийн санхүүжилтээр, 2,3 тэрбум төгрөгийн худалдан авалтыг урсгал санхүүжилтээр бэлтгэхээр тусгасан бөгөөд гүйцэтгэлээр хөрөнгө оруулалтын санхүүжилтээс он дамжин хэрэгжих 14 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 22,1 тэрбум төгрөгийг олгожээ. Урсгал зардлын санхүүжилтээс 61 сая төгрөгийн төсөл, арга хэмжээнд харьцуулалтын аргаар, 0,3 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг нээлттэй тендер шалгаруулалтаар, 0,3 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтын аргаар зохион байгуулж, гэрээ байгуулан, санхүүжилтийг бүрэн олгож, 95 хувийн хэрэгжилттэй байгаа ажээ.

Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүгийн нэгдсэн тайланд нийт 450 байгууллагын тайланг нэгтгэсэнээс 370 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 79 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан бөгөөд нэг байгууллага аудитад хамрагдаагүй байна. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгдсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 11 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 51 байгууллагад “Хязгаарлалттай”, дөрвөн байгууллагад “Сөрөг” гэсэн дүгнэлт өгч, дөрвөн байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзжээ. Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 83,1 тэрбум төгрөгийн 1082 зөрчил илэрснээс 0,6 тэрбум төгрөгийн зөрчилд 213 төлбөрийн акт тогтоож, 62,9 тэрбум төгрөгийн зөрчилд 412 шаардлага, 3,4 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцох 26 албан шаардлага өгч, 3,6 тэрбум төгрөгийн дөрвөн асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн, 12,6 тэрбум төгрөгийн алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх 427 дүгнэлт хүргүүлжээ. Нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 228,8 тэрбум төгрөгийн 494 алдаа илэрснээс аудитын явцад 228,4 тэрбум төгрөгийн 456 алдааг залруулж, 0,3 тэрбум төгрөгийн алдааг залруулах 36 зөвлөмж өгсөн байна. Санхүүгийн тайлангийн аудитаар шалгагдсан нийцлийн асуудлаар 237,3 тэрбум төгрөгийн 368 зөрчил илэрснээс гурван төлбөрийн акт тогтоож, 226,7 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 139 албан шаардлага, 0,6 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцох хоёр албан шаардлага хүргүүлж, 12 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 224 зөвлөмж өгчээ. Төсвийн ерөнхийлөн захирагчийн хөрөнгө оруулалтын 2023 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөнд 469,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий, 2023 онд 172,1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 106 төсөл, арга хэмжээ батлагдсанаас гүйцэтгэлээр 166,8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд гурван байгууллагын санхүүгийн тайланг нэгтгэж, аудитын түүвэрт хоёр байгууллагыг хамруулсан бөгөөд аудитаар тус сангийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай” гэсэн дүгнэлт өгчээ. Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 250,4 тэрбум төгрөгийн 13 зөрчил илэрснээс 250,3 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах зургаан албан шаардлага, 0,2 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх долоон зөвлөмж хүргүүлсэн байна. Санхүүгийн тайлангийн аудитаар шалгагдсан нийцлийн аудитаар илэрсэн зөрчилд нэг зөвлөмж өгчээ.

Нийгмийн даатгалын сангийн тайланд 36 байгууллагын тайланг нэгтгэснээс 32 байгууллагад аудитын дүгнэлт гаргаж, дөрвөн байгууллагыг түүвэрт хамруулжээ. Тус сангийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 30 байгууллагын тайланд “Өөрчлөлтгүй”, нэг байгууллагад “Хязгаарлалттай” гэсэн дүгнэлт өгсөн байна. Санхүүгийн тайлангийн аудитаар 125,6 тэрбум төгрөгийн 88 зөрчил илэрснээс 10,2 сая төгрөгийн зөрчилд 12 төлбөрийн акт тогтоож, 121,1 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 32 албан шаардлага хүргүүлж, 4,5 тэрбум төгрөгийн алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх 44 зөвлөмж өгсөн байна. Нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 6,8 тэрбум төгрөгийн алдаа илэрснээс аудитын явцад 6,8 тэрбум төгрөгийн 32 алдааг залруулж, 18,1 сая төгрөгийн алдааг залруулах таван зөвлөмж хүргүүлжээ. Санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар 2,9 тэрбум төгрөгийн 27 зөрчил илэрснээс 0,5 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 1,1 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах найман албан шаардлага, 1,8 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 18 зөвлөмж өгсөн байна.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулгадаа, төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулах, төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, хэрэгжилтэд тавьж буй захиалагчийн болон зохиогчийн хяналт үр дүнгүй, төсвийн ерөнхийлөн захирагчдын дотоод аудитын нэгж нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд тавих хяналт хангалтгүй байгааг арилгах, төсөвлөлтийн шаардлага хангахгүй төсөл, арга хэмжээг санхүүжүүлж хөрөнгө оруулалтын үр өгөөжийг бууруулсан, төсөвт ачаалал үүсгэсэн, аудитын байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлдэггүй байдлыг эцэс болгож, төсвийн сахилга батыг сайжруулах, Нийгмийн даатгалын сангийн Капитал банкны эрх хүлээн авагчаас авах 68.2 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулах, Чингис хаан банк дахь харилцах дансанд байршиж байгаа 27.9 тэрбум төгрөгийн үлдэгдлийг Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд НҮБ-ийн Хүүхдийн сан, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ийн Хүн амын сангаас хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, хүүхдийн эрхийг хамгаалах хөтөлбөр арга хэмжээнд олгосон санхүүжилтийн зарцуулалт, хүрсэн үр дүн, хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон 6538 зээлдэгчийн 15.5 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн эргэн төлөлтийг хангуулахад анхаарал хандуулж ажиллахыг Нийгмийн бодлогын байнгын хороонд зөвлөв.

Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга болон Ерөнхий аудиторын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, М.Нарантуяа-Нара, Б.Бейсен, Ж.Баярмаа, Ж.Чинбүрэн, Байнгын хорооны дарга Л.Энхнасан нар асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүд Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого яагаад тасарсан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төсөв юунд зарцуулагдсан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын багцаас тоног төхөөрөмж худалдан авсан үнэ, Эрүүл мэндийн сангийн зардлын задаргаа, “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-аас хэрэгжүүлсэн “Хавдаргүй Монгол эмэгтэй” аянд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан хөрөнгө, эрт илрүүлгийн хэрэгжилт, гадаадын эмчлүүлэгчдийн зардалд зориулж улсын төсөвт суулгасан 10 тэрбум төгрөгийн санхүүжилтийн гүйцэтгэл, 13Б маягтаар орон нутгаас Улаанбаатарт ирж эмчлүүлж байгаа иргэдийн нэг талын зардлыг буцаан олгох ажлын хэрэгжилт ямар байгаа, халамжийн үйлчилгээний төсвийн зарцуулалт, хэрэггүй, ашиглалтгүй бараа материалыг үнийн өндөр дүнгээр худалдан авсан асуудалд ямар арга хэмжээ авах, олон жилийн насжилттай авлагуудыг хэрхэн барагдуулах, аудитын дүгнэлтээр хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагад шилжүүлсэн хүмүүст үнэхээр хариуцлага тооцож байгаа эсэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндөж байлаа.

Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, аргачлалыг бодитой тодорхойлох, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны эерэг, сөрөг талуудыг судалж шийдвэрлэх, их хэмжээний илүүдэлтэйгээр эм худалдан авч, хугацааг нь дуусган хэрэглэх боломжгүй болгосрн албан тушаалтнуудад хариуцлага тооцох, Чингис хаан болон Капитал банкны авлагуудыг барагдуулах талаар идэвхтэй ажиллах, өр, авлага үүсгэхгүй ажиллах зэрэг асуудалд анхаарч ажиллахыг зөвлөсөн юм.

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара, Б.Бейсен, Ж.Баярмаа, Д.Үүрийнтуяа нар үг хэлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, төсөв санхүүжилтийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, өр, авлагийг шийдвэрлэх зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Мөн Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангуудын үйл ажиллагаа, хорт хавдрын өвчлөл, аудитын байгууллагын эрх зүйн байдлыг сайжруулж, чиг үүрийг өргөжүүлэх асуудлыг хөндөж, Боловсролын зээлийн болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Хүүхдийн төлөө зэрэг сангууд илүүтэй хэмнэлт гаргаж ажилласан байгаад санаа зовж байгаагаа илэрхийлсэн юм.

Байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлж дууссанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэг өндөрлөлөө. Тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

АБГББХ: Нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа
АБГББХ: Нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа
 
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Их аварга Оносато, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх Аки башёг 5 даваатай тэргүүлж явна

Их аварга Оносато, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх Аки башёг 5 даваатай тэргүүлж явна

“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ

iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ

ОХУ-д санал хураалтын нэгдсэн өдөр эхэлжээ

ОХУ-д санал хураалтын нэгдсэн өдөр эхэлжээ

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ

Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Озэки Аонишики Гонояамад ошитаоши мэхээр уналаа

Озэки Аонишики Гонояамад ошитаоши мэхээр уналаа

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Озэки Котозакүра 4 даваатай башёг тэргүүлж байна

Озэки Котозакүра 4 даваатай башёг тэргүүлж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Такаясү-д өвдөг шороодож 1 унаатай боллоо

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Такаясү-д өвдөг шороодож 1 унаатай боллоо

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 50 гаруй хувиар нэмэгджээ

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 50 гаруй хувиар нэмэгджээ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга болон Озэки цолтнууд учраа бөхчүүдээ давлаа

Их аварга болон Озэки цолтнууд учраа бөхчүүдээ давлаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Их дуулга Будапешт-2026” цуврал тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

“Их дуулга Будапешт-2026” цуврал тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв

Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ

Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залилантай тэмцэх олон улсын эвсэл байгуулжээ

Цахим залилантай тэмцэх олон улсын эвсэл байгуулжээ

Д.Трамп сонгогчдын саналыг татахын тулд мөнгө амлажээ ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР

Д.Трамп сонгогчдын саналыг татахын тулд мөнгө амлажээ ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

А.Ариунзаяа: Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их “гэмтээдэг“

А.Ариунзаяа: Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их “гэмтээдэг“

Монголын хүн амын нэг хувь нь гадаадын харьяат иргэн байна

Монголын хүн амын нэг хувь нь гадаадын харьяат иргэн байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган эхэлж байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган эхэлж байна

Адриатын эрэг дэх аялагчдын диваажин - Монтенегро

Адриатын эрэг дэх аялагчдын диваажин - Монтенегро

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Нидерланд улс алтныхаа нөөцийг Хойд Америкаас татаж эхэлжээ

Нидерланд улс алтныхаа нөөцийг Хойд Америкаас татаж эхэлжээ

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна

ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна

Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

“Сибирийн хүч-2” төслийн нэрийг “Байгал нуурын хүч” болгон өөрчилжээ

“Сибирийн хүч-2” төслийн нэрийг “Байгал нуурын хүч” болгон өөрчилжээ

ӨНӨӨДӨР: Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монголд улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

ӨНӨӨДӨР: Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монголд улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг Монголоос 50 гаруй сэтгүүлч, зурагчин, зураглаач сурвалжилна

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг Монголоос 50 гаруй сэтгүүлч, зурагчин, зураглаач сурвалжилна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна