“Парис-2024” Паралимпын 17 дахь удаагийн наадмын үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Олон улсын Паралимпын холбооны Ерөнхийлөгч Эндрю Парсонтой уулзаж, дараах асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар тусгай хэрэгцээт иргэдийн спортын оролцоог нэмэгдүүлэх, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай тамирчдыг бэлтгэх талаар санал солилцов. Мөн Паралимпын тамирчдад зориулсан дэд бүтэц, сургалт, техникийн дэмжлэгийг Монголд хэрхэн сайжруулах талаар ярилцаж, олон улсын туршлагыг хуваалцан цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцлээ.
Энэ үеэр сайд Ч.Номин Олон улсын Паралимпын холбооны Ерөнхийлөгч Эндрю Парсоныг Монгол Улсад зочлохыг урьж, манай улсын спортын хөгжлийг дэмжихэд хамтран ажиллахыг хүслээ.
Эх сурвалж: ССАЖЗЯ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!