Токио хотноо үргэлжилж байгаа мэргэжлийн сумо бөхийн Аки башё буюу намрын тэмцээний 5 дахь өдөр Сэкиваке Оносато, Таканошёо /М-1/-той барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяснаар ганцаараа 5 даваатай Аки башёг тэргүүлж байна.
Энэ өдөр Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, Комүсүби Хирадоими-тэй учраа тааран барилдаж, түүнд ошидаши мэхээр унаж, тэд адилхан 4 даваа, 1 унаатай болов.
Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Митакэүми /М-3/-тэй таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 2 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Хамгийн ахмад сумочдын нэг Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/ энэ өдөр Эндо /М-8/-той таарч барилдан түүнийг цүкидаши мэхээр хаяж 2 даваа, 3 унаатай болоод байна.
Ошома П.Дэлгэрбаяр /М-9/, Саданоүми /М-11/-тэй учраа тааран барилдаж түүнийг хатакикоми мэхээр хаяж, энэ башёг 3 даваа 2 унаатай үргэлжлүүлж байна.
Энэ башёд Макүүчи буюу дээд зиндаанд анх удаа дэвшин барилдаж буй Онокацү Батжаргалын Чойжилсүрэн /М-14/ энэ өдрийн барилдаанд Хокүтофүжи /М-13/-тэй учраа таарч түүнд ошидаши мэхээр унаснаар ганц даваа 4 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Харин энэ өдөр Озэки Котозакүра, Охо /М-2/-той барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 1 унаа, 4 даваатай болсон бол Охо 2 даваа, 3 унаатай болоод байна.
Комүсүби Дайэйшёо, Шодай /М-4/-тай барилдаж түүнийг тоттари мэхээр хаяснаар 2 даваа, 3 унаатай болов.
Секиваке Аби, Атамифүжи /М-2/-тэй учраа таарч барилдан түүнд ёритаоши мэхээр унаснаар тэд адилхан 2 даваа 3 унаатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!