Дэлхийн шатрын 45 дахь олимпиадын 5 дугаар өрөгт Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Судан Улсын шигшээ багийг 4:0 гэсэн харьцаатай ялж , 6 дугаар өрөгт супер Их мастеруудаас бүрдсэн Болгар Улсын шигшээ багт 3:1 гэсэн харьцаагаар ялагдал хүлээлээ.
Маргааш олимпиадын амралтын өдөр тохиож байна. Тэмцээн ийнхүү замынхаа яг талд орлоо. Манай эрэгтэй баг 6 өргөөс 2 ялж 2 тэнцсэн амжилттайгаар тэмцээнийг үргэлжлүүлж байна.
Эх сурвалж: БТСУХ