Дэлхийн шатрын 45 дахь олимпиадын 5 дугаар өрөгт Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Америкийн Нэгдсэн Улсын шигшээ багийг 2.5:1.5 харьцаагаар хожсоноор бид 2 олимп дарааллан буулган авсан амжилт үзүүллээ.
Харин 6 дугаар өрөгт Гүрж улсын маш хүчтэй шигшээ багт 1.5:2.5 гэсэн онооны харьцаагаар ялагдал хүлээлээ.
Маргааш олимпиадын амралтын өдөр тохиож байна. Тэмцээн ийнхүү замынхаа яг талд ороод байгаа бөгөөд манай эмэгтэй баг 6 өргөөс 5 ялж тэргүүлэгчдийн эгнээнд байгааг дуулгахад таатай байна.
Эх сурвалж: БТСУХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!