Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Мэдээллийн технологийн үндэсний парк хамтран “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн үйл ажиллагааны журам”-ын төслийн хэлэлцүүлгийг (2024.09.17) зохион байгууллаа.
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, МТ-ийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хуулийн этгээдүүдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, виртуал бүсийн бусад харилцааг зохицуулах зорилго бүхий тус хэлэлцүүлэгт салбарын 50 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, мэдээллийн технологийн хөгжил, шийдэлд шууд нөлөөлөх саналуудыг нээлттэй солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг ажлын хэсэг нэгтгэн Засгийн газар хүргүүлнэ.
Эх сурвалж: ЦХИХХЯ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!