Олон улсын үнэлгээний “Fitch Ratings” агентлаг 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "B+" болгож, эдийн засгийн төлөвийг “Тогтвортой” байна гэж зарлалаа.
Агентлагийн мэдээлснээр бизнесийг дэмжих бодлогын нөлөөгөөр гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэн, уул уурхайн өсөлт эрчимжсэн. Мөн гадаад валютын нөөц хангалттай түвшинд хадгалагдан, макро эдийн засгийн орчин сайжирсан гэж үзсэн. Түүнээс гадна Монгол Улс бондуудын төлбөрийг хугацаанд нь барагдуулж, дунд хугацааны гадаад өрийн эрсдэлийг бууруулсан нь зэрэглэл ахиулах үндэслэл болсон байна.
“Fitch Ratings” агентлаг Монгол Улсын эдийн засгийн дунд хугацааны өсөлтийг 6 хувь болгож, 2 дугаар сард хийсэн өмнөх төсөөллөө нэмэгдүүлжээ. Энэ удаагийн тайландаа УИХ-ын сонгуулийн дараа эдийн засгийн бодлого тогтвортой үргэлжилж буйг онцолсон байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!