Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Бундестагийн гишүүн Манфред Грундтай 2024 оны 09-р сарын 17-ны өдөр албан уулзалт хийлээ.
Тус уулзалтаар Хамтарсан Засгийн газрын зорилт, баримтлах бодлогын талаар танилцуулж, энэ хүрээнд ХБНГУ-тай хэрэгжүүлэх цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав.
Энэ онд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлд хүрсэн бөгөөд үүнтэй холбогдуулан цаашид худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн, ашигт малтмал, аж үйлдвэрийн салбарын томоохон төслүүдийг хамтарч хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцов.
Эх сурвалж: ЭЗХЯ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!