Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр Гүржийн Тбилиси хотноо болон Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит цуврал болох "Тбилис-2023" Их дуулга тэмцээнд хүч, ур чадвараа сорихоор хилийн чанадыг зорив.
Шигшээ багийн бүрэлдэхүүнд: ҮШБ-ийн Ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагч Г.Болдбаатар, Б.Хишигбаяр болон багийн эмч Масатоши Нишикидо нар багтсан бол эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Б.Цогт-Очир, 66 кг-д Ё.Басхүү, 73 кг-д Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл тус тус барилдах юм байна.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 57 кг-д М.Ичинхорлоо, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг жинд Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ, - 78 кг-л О.Хүслэн, +78 кг-д А.Адьяасүрэн нар тус тус хүчээ сорино. Тус тэмцээн 2023 оны 3 дугаар сарын 24-26-нд шилдгүүдээ шалгаруулна.