Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 4 дүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод болно.
Тус тэмцээнд хүчээ сорихоор Монголын шигшээ баг өчигдөр Улаанбаатараас хилийн чанадыг зорилоо. Багийн бүрэлдэхүүнд шигшээ багийн дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч /МУГД/ Ц.Баярсайхан, Б.Баяраа, МУГТ Ц.Цогтбаяр, ОУХМ Б.Батзориг тэргүүтэй эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин багтжээ.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д: Занданбудын Занабазар, 61 кг-д: Түмэнбилэгийн Түвшинтулга, 65 кг-д: Төмөр-Очирын Тулга, 70 кг-д: Ганхуягийн Ханбүргэд, 74 кг-д: Олонбаярын Сүлдхүү, 79 кг-д: Бат-Эрдэнийн Бямбадорж, 86 кг-д: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ, 92 кг-д: Ганбаатарын Ганхуяг, 97 кг-д: Баасанцогтын Өлзийсайхан, 125 кг-д: Мөнхтөрийн Лхагвагэрэл нар барилдах бол эмэгтэйчүүдийн 50 кг-д: Цогт-Очирын Намуунцэцэг, 53 кг-д: Бат-Очирын Болортуяа, 55 кг-д: Чинболдын Отгонтуяа, 57 кг-д: Бат-Эрдэнийн Эрдэнэсувд, 59 кг-д: Хүрэлхүүгийн Болортуяа, 62 кг-д: Пүрэвдоржийн Орхон 65 кг-д: Баатаржавын Шоовдор, 68 кг-д: Энхсайханы Дэлгэрмаа, 72 кг-д: Энх-Амарын Даваанасан 76 кг-д: Ганбатын Ариунжаргал нар оролцохоор эх орноосоо мордлоо.