Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий 54 кг-д Монголын шинэ залуу ОУХМ М.Энхжаргал мөнгөн медалийн төлөө 5 дахь тулаанаа Колумбийн Yeni Arias/Ариас/-тай хийж 4:1-ээр хожигдож, ДАШТ-ий хүрэл медалийн эзэн боллоо.
Хашир туршлагатай, хүчтэй тамирчин Ариас /32 настай/ намхан хэдий ч мөч урттай манай М.Энхжаргалаас ойрын зайнаас илүү оноо авч эхний үед 3:2-оор ялсан. Харин дараагийн үед оноо тэнцсэн. Сүүлийн раундад Энхжаргал зайгаа барьж тоглосон ч Ариаст хожлыг өгөв. Залуу тамирчин М.Энхжаргалын хувьд энэ удаа ДАШТ-ий хүрэл медаль хүртэж,Монголоос нэгэн од, хүчтэй өрсөлдөгч төрж байгаа гэдгээ тодоос тод харуулж чадлаа.