Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн 2025 оны Харү башё буюу Хаврын тэмцээний 3 дахь өдөр /2025.03.11/ 74 дэх Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн, Вакамотохару /М-1/-тай таарч барилдан түүнийг күбинаге мэхээр хаяж 2 даваа, 1 унаатай болоод байна.
Харү башёгийн 3 дахь өдөр Тамашохо Э.Энхманлай /Жүрёо-1/ Макүүчид дэвшин Токихаяати /М-18/-тэй учраа тааран барилдаж түүнд ошидаши мэхээр унаж 2 даваа, 1 унаатай боллоо.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/ Мэйсей /М-11/-тэй хүчээ сорин барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж 3 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Ошома П.Дэлгэрбаяр/М-8/, Атамифүжи /М-8/-тэй таарч барилдан ёрикири мэхээр унаснаар 3 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Харин Тамаваши Б.Мөнх-Оргил /М-7/ энэ өдөр Хакүохо/М-9/-той хүч үзэж түүн мэхээр снаар 2 даваа, 1 унаатай боллоо.
Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн башёгийн 3 дахь өдөр Чиёошома Г.Мөнхсайхан /М-2/-тай учраа таарч түүнийг ёрикири мэхээр давснаар 1 унаа, 2 даваатай башёг үргэлжлүүлж байгаа бол Чиёошома 1 даваа, 2 унаатай болов.
Харин Озэки Котозакура, өнөөдөр Комүсүби Аби-тай таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаж 1 даваа, 2 унаатай болоод байгаа бол Аби 3 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Озэки Оносато энэ өдөр Гонояама/М-2/-тай учраа тааран түүнийг ошидаши мэхээр давж 3 даваатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!