Дэлхийн оюутны спортын зуны Универсиад XXXI наадмын багийн ахлагч нарын хурал БНХАУ-ын Чендү хотноо болж байна.
Хурлаар сагсан бөмбөгийн төрөлд оролцох эрэгтэй багийн сугалаа болж Монгол улсын баг Румын, Аргентин, Хорватын багуудтай В хэсэгт орлоо.
Сугалаанд МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, Монголын Оюутны сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч О.Тэнүүн нар оролцлоо. Нийт 17 улсын шигшээ баг энэхүү /Chengdu 2021 FISU World University Games/ наадмын сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөнө.