“Тариалангийн сэргэлт 2023” нэгдсэн чуулганы хүрээнд жимс, жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдааныг зохион байгууллаа.
Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, дэд сайд М.Ганхүлэг, ахлах мэргэжилтэн Ж.Төмөрхуяг, Жимс, жимсгэнийн үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн секторын эрхлэгч С.Баттөмөр, Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, дэд профессор Б.Дондов болон жимс, жимсгэнийн үйлдвэр эрхлэгчдийн 200 гаруй төлөөлөл оролцлоо.
- Жимс, жимсгэнийн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ
- Жимс, жимсгэнийн аж ахуйн агро-эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх нь
- Жимс, жимсгэнэ чимэглэлийн ургамлын судалгааны үр дүн, хэтийн төлөв
- Жимс, жимсгэнийн ургамал хамгаалал сэдвээр танилцуулга мэдээлэл хийж, санал хүсэлтээ илэрхийллээ.