Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улсад анх удаа зохион байгуулсан 19 дэх удаагийн сурагчдын Азийн аварга шалгаруулах тэмцээний стандарт төрлийн медальтнууд тодорлоо.
Уг тэмцээнд 16 орны 700 орчим шатарчин стандарт, блиц, рапид төрлөөр 432 медалийн төлөө өрсөлдөж байгаа юм. Тэмцээний эхний өдөр болсон рапид төрөлд манай шатарчид 14 медаль хүртсэн. Тэгвэл өнөөдөр өндөрлөсөн стандарт төрлөөс гурван алт, гурван мөнгө, найман хүрэл, нийт 14 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүллээ.
Тодруулбал, охидын насанд И.Цэлмүүн, 13 насанд М.Цэлмэг, хөвгүүдийн 13 насанд Б.Батбаатар нар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв.
Түүнчлэн хөвгүүдийн 17 насанд Б.Алдар, охидын 17 насанд Э.Энхрий, 15 насанд Б.Буянхишиг мөнгөн медаль хүртжээ. Харин хөвгүүдийн 11 насанд Л.Тулга, 9 насанд Б.Батбилэг, 7 насанд Б.Буянхишиг, охидын 17 насанд Э.Эмүжин, 15 насанд Ш.Оюунгэрэл, 13 насанд Н.Энхрийхэн, 9 насанд И.Цэлмэг, 7 насанд Ү.Баянлхам нар хүрэл медаль зүүсэн байна. Багийн дүнгээр Монгол тэргүүлэн ОХУ удаалж, Казахстан гуравдугаарт жагсав.
Сурагчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш блиц төрлөөр өрсөлдсөнөөр өндөрлөнө.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул
.png) 
	


 
         
         
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                            
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!