Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны 2025 оны цуврал тэмцээний сүүлчийнх болох “Токио-Их дуулга” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Япон улсын нийслэлд болж 41 орны жүдочид хүч, ур чадвараа сорин өрсөлдлөө.
Монголын жүдо бөхийн шигшээ багийн 16 жүдоч өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн 73 кг жинд ОУХМ О.Уранбаяр хүрэл медаль хүртсэн нь багийн ганц медаль нь болов.
Манай бусад жүдочдоос эмэгтэйчүүдийн 48 кг-д залуу жүдоч Ж.Анударь тавдугаар байр эзэлсэн бол 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, 63 кг-д Л.Энхрийлэн, эрэгтэй жүдочдоос 73 кг-д Л.Анхзаяа +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар долдугаар байр эзэлж, багийн дүнгээр наймдугаар байрт шалгарсан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!