
Өнөөдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 26-ны Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
08:00 цагт МҮЭСТӨ-нд: Онцгой байдлын байгууллагын 2025 оны тайлангийн хурал болно.
09:00 цагт Богд хааны ордон музейд: “Богд Жавзандамба судлалд” эрдэм шинжилгээний хурал болно.
09:00 цагт “Корпорейт конвейншн центр”-т: Монголын волейболын холбооны “MVA Rising Ball 2025” шилдгийн шилдэг шалгаруулах ёслолын үйл ажиллагаа болно.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
12:00 цагт ЭМЯ-нд: Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх үндэсний аяны нээлт болно.
“Бий контемпорари” арт галерейд: “Найм дахь удаагийн контемпорари арт Монголиа” төсөл үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал гарна.
“Монгол арт” галерейд: МУЭ-ийн уран бүтээлчид Ч.Болор, Н.Мөнхбат, Э.Төвшинтөр нарын хамтарсан “Created by mongolia” үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл гарна.
"Чингис хаан" үндэсний музейд: “Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны 1 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.
“Hue” арт галерейд: Таван уран бүтээлчийн хамтарсан “Unity” үзэсгэлэн 2026 оны 1 дүгээр сарын 15-ныг хүртэл гарна.
Монголын үндэсний музейд: “Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл гарна.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл гарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!