
Токио хотын Кокүгикан ордонд мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны Хацү башё /2026.01.18/ 8 дахь өдрийн барилдааны тоймыг та бүхэнд толилуулж байна.
Хацү башёгийн 8 дахь өдрийн барилдаанд Макүүчид дэвшин барилдаж байгаа Асахакүрюү Р.Жамъяантогтох/М-17/, Шиши/М-14/-тэй учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 5 даваа, 3 унаатай боллоо.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-11/ өнөөдөр Хацүяама/М-17/-тэй учраа тааран түүнд ёритаоши мэхээр унаснаар 3 даваа, 5 унаатай болоод байна.
Рога А.Амарсанаа /М-9/ энэ өдөр Мидорифүжи/М-12/-тай хүч үзэн барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 3 даваа, 4 унаатай болоод байна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/ энэ өдөр Кинбозан/М-8/-тай учраа тааран барилдаж түүнд хатакикоми мэхээр унаснаар 3 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Хамгийн ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-5/ энэ өдөр Фүжинокава/М-7/-тэй учраа тааран барилдаж түүнд шитатэнаге мэхээр унаснаар 2 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/, Атамифүжи/М-4/-тэй тааран хүч үзэж түүнд ошидаши мэхээр унаж 5 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Комүсүби Вакамотохару, Ёшинофүжи /М-1/-тэй учраа тааран барилдаж түүнийг ёритаоши мэхээр хаяснаар 2 даваа, 6 даваатай болсон бол Ёшинофүжи 4 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Өнөөдөр Сэкиваке Такаясү, Ичияамамото-той учраа таарч барилдан түүнийг хатакикоми мэхээр хаяснаар 2 унаа, 6 даваатай боллоо.
Хацү башёгийн 8 дахь өдөр Озэки Котозакүра, Комүсүби Охо учраа тааран барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 5 даваа, 3 унаатай болов.

Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр Украины сүмоч Озэки Аонишики -тэй хүчээ сорьж түүнийг ёритаоши мэхээр хаяснаар 7 даваа, 1 унаатай болов.
Их аварга Хоошёорюү Хацү башёгийн 7 дахь өдрийн барилдаанд Дайэйшёо-той учраа таарч барилдан түүнд хатакикоми мэхээр унаснаар 6 даваа, 2 унаатай болоод байна.
Харин Их аварга Ооносато, Хакүнофүжи/М-3/-тэй таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаснаар 6 даваа, 2 унаатай болоод байгаа бол Хакүнофүжи 5 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!