Токио хотын Кокүгикан ордонд мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны Хацү башё /2026.01.22/ 12 дахь өдрийн барилдааны тоймыг та бүхэнд толилуулж байна.

Чиёошома Г.Мөнхсайхан /М-11/ өнөөдөр Томоказе/13/-тэй оноолт тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяж 5 даваа, 7 унаатай боллоо.
Макүүчид анх удаа дэвшин барилдаж байгаа Асахакүрюү Р.Жамъяантогтох/М-17/ Котошохо/М-10/-тэй учраа тааран түүнд шитатэнаге мэхээр унаснаар 6 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Рога А.Амарсанаа/М-9/ энэ өдөр Хацүяама/М-17/-тай учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 5 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/ энэ өдөр Нишикифүжи/М-11/-тэй учраа тааран барилдах ч түүний өрсөлдөгч бэртлийн улмаас дэвжээнд гаралгүй өнжсөнөөр Онокацү давснаар 6 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Хамгийн ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-5/ энэ өдөр Гонояама/М-9/-тай барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 4 даваа, 8 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Дайэйшёо/М-4/ өнөөдөр Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/-тай оноолт тааран хүч үзэж түүнийг цүкиотоши мэхээр хаяж 5 даваатай болсон бол Ошёома 6 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Комүсүби Охо өнөөдөр Шиши/М-14/-тэй оноолт тааран хүч үзэж түүнд хатакикоми мэхээр унаж адилхан 6 даваа, 6 унаатай болов.
Озэки Котозакүра башёгийн 12 дахь өдөр Аби/М-12/-тэй учраа таарч хүч үзэн түүнийг цүридаши мэхээр давснаар 8 даваа 4 унаатай болоод байгаа бол Аби 9 даваа, 3 унаатай боллоо.

Озэки Аонишики энэ өдөр Атамифүжи/М-4/ оноолт тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 2 унаа, 10 даваатай болоод байна.

Их аварга Хоошёорюү Хацү башёгийн 12 дахь өдрийн барилдаанд Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэнтэй таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 8 даваа, 4 унаатай болов. Киришима 9 даваа 3 унаатай болоод байна.
Их аварга Ооносато Хацү башёгийн 12 дахь өдрийн барилдаанд Сэкиваке Такаясү-тэй оноолт тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 4 унаа, 8 даваатай болов. Такаясү 7 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!