Токио хотын Кокүгикан ордонд мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны Хацү башё /2026.01.23/ 13 дахь өдрийн барилдааны тоймыг та бүхэнд толилуулж байна.
Макүүчид анх удаа дэвшин барилдаж байгаа Асахакүрюү Р.Жамъяантогтох/М-17/ өнөөдөр Котоейхо/Жүрёо-1/-той учраа тааран түүнийг ёрикири мэхээр хаяснаар 6 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-11/ өнөөдөр Рюүдэн/М-15/-тэй оноолт тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаж 5 даваа, 8 унаатай боллоо.

Рога А.Амарсанаа/М-9/ энэ өдөр Тобизарюү/М-13/-тай учраа тааран барилдаж түүнийг цүкиотоши мэхээр давснаар 6 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж явна.

Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/ энэ өдөр Асакорюү/М-15/-тэй оноолт тааран хүч үзэж түүнд цүките мэхээр ойчиж 6 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Адилхан 9 даваатай яваа Атамифүжи/М-4/, Аби/М-12/ нар хоорондоо оноолт тааран барилдаж Атамифүжи цүкиотоши мэхээр өрсөлдөгчөө давснаар 3 унаа, 10 даваатай болоод байна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/ энэ өдөр Хакүнофүжи/М-3/-тэй учраа тааран барилдах ч түүний өрсөлдөгч бэртлийн улмаас дэвжээнд гаралгүй өнжсөнөөр Онокацү давснаар 7 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Хамгийн ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-5/ энэ өдөр Ичияамамото/М-1/-той барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 4 даваа, 9 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Сэкиваке Такаясү өнөөдөр Асанояама/М-16/-тай оноолт тааран барилдаж түүнийг уватэнаге мэхээр хаяж 8 даваа, 5 унаатай болсон бол Асанояама 9 даваа, 4 унаатай боллоо.

Адилхан 9 даваатай байгаа Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэн, Шиши/М-14/ нар энэ өдөр оноолт тааран хүч үзэж Киришима ёрикири мэхээр өрсөлдөгчөө хаяж 10 даваа, 3 унаатай болов.
Их аварга Ооносато башёгийн 13 дахь өдөр Озэки Котозакүра-тай учраа таарч хүч үзэн түүнийг цүридаши мэхээр давснаар 9 даваа 4 унаатай болоод байгаа бол Котозакүра 8 даваа, 5 унаатай боллоо.

Их аварга Хоошёорюү Хацү башёгийн 12 дахь өдрийн барилдаанд Озэки Аонишики таарч барилдан түүнд уватэнаге мэхээр унаснаар 8 даваа, 5 унаатай болов. Харин Аонишики 11 даваа 2 унаатай болоод байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!