
Токио хотын Кокүгикан ордонд мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны Хацү башё /2026.01.24/-гийн 14 дэх өдрийн барилдааны тоймыг та бүхэнд толилуулж байна.
Макүүчид анх удаа дэвшин барилдаж байгаа Асахакүрюү Р.Жамъяантогтох/М-17/ өнөөдөр Шодай/Т-8/-тай учраа тааран түүнийг ёрикири мэхээр хаяж 7 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/ энэ өдөр Рюүдэн/М-15/-тэй оноолт тааран хүч үзэж түүнийг хикиотоши мэхээр хаяж 7 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/ энэ өдөр Тобизарюү/М-13/-тэй учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 7 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Хамгийн ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-5/ энэ өдөр Томоказе/М-13/-тэй барилдаж түүнийг ошидаши мэхээр давснаар 5 даваа, 9 унаатай башёг үргэлжлүүлж явна
Рога А.Амарсанаа/М-9/ энэ өдөр Чураноүми/М-5/-тэй учраа тааран барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 6 даваа, 8 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-11/ өнөөдөр Таканошёо/М-3/-тэй оноолт тааран барилдаж түүнийг тоттари мэхээр хаяж 6 даваа, 8 унаатай боллоо.
Адилхан 10 даваатай яваа Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэн, Атамифүжи/М-4/ нар хоорондоо оноолт тааран барилдаж түүнд абисэтаоши мэхээр унаснаар 4 унаа, 10 даваатай болоод байна. Харин Атамифүжи 11 даваа, 3 унаатай болов.
Сэкиваке Такаясү өнөөдөр Аби/М-12/-тай оноолт тааран барилдаж түүнд окүридаши мэхээр унаж 8 даваа, 6 унаатай болсон бол Аби 10 даваа, 4 унаатай боллоо.
Их аварга Хоошёорюү Хацү башёгийн 14 дэх өдрийн барилдаанд Озэки Котозакүра-тай таарч барилдан түүнийг уватэнаге мэхээр давснаар 9 даваа, 5 унаатай болов. Харин Котозакүра 8 даваа 6 унаатай болоод байна.
Их аварга Ооносато башёгийн 14 дэх өдөр Озэки Аонишики-тэй учраа таарч хүч үзэн түүнийг ошитаоши мэхээр давснаар 10 даваа 4 унаатай болоод байгаа бол Аонишики 11 даваа, 3 унаатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!