
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Осака хотноо болж байгаа Японы мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн буюу Хару башёгийн 3 дахь өдрийн /2026.03.10/ барилдааны тоймыг толилуулж байна.
Асахакүрюү Р.Жамъянтогтох/М-16/ Хару башёгийн 3 дахь өдөр Кимбозан/М-16/-тай учраа тааран түүнийг ошидаши мэхээр давснаар 2 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Чиёошома Г.Мөнхсайхан/М-14/ өнөөдөр Митакэүми/М-15/-тэй оноолт тааран барилдаж түүнийг уватэнаге мэхээр хаяж 2 даваа, 1 унаатай болов.
Рога А.Амарсанаа/М-10/ энэ өдөр Ошоүми/М-11/-тэй учраа тааран барилдаж түүнийг шитатэнаге мэхээр хаяж 2 даваа, 1 унаатай боллоо.
Ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-9/ өнөөдөр Шодай/М-8/-тай оноолт тааран барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 3 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/ энэ өдөр Аби/М-5/-тэй таарч барилдах байсан ч тэр бэртлийн улмаас башёг орхисноор Ошёома ялалт авч 2 даваа, 1 унаатай боллоо.
Сэкиваке Такаясү, Комүсүби Вакамотохару-тай хүч үзэж түүнийг цүкиотоши мэхээр хаяж 3 даваатай болоод байна.
Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр Комүсүби Атамифүжи-тэй оноолт тааран барилдаж түүнийг сүкүинаге мэхээр хаяж 2 даваа, 1 унаатай болов.
Озэки Котозакүра энэ өдөр Чураноүми/М-2/-тэй учраа тааран түүнийг сүкүинаге мэхээр давснаар 3 даваатай болов.

Озэки Аонишики өнөөдөр Вакатакакаге /М-1/-тэй учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяж 2 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Их аварга Ооносато энэ өдөр Фүжинокава /М-2/-тай учраа тааран барилдаж түүнд хикиотоши мэхээр унаснаар 3 унаатай болов.
Их аварга Хоошёорюү башёгийн 3 дахь өдөр Ёшинофүжи /М-1/-тэй таарч барилдан түүнийг кубинаге мэхээр хаяснаар 3 даваатай болоод байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!